Монгол улсын иргэд Вьетнам улсад зорчихдоо виз авах шаардлагатай.
Одоогийн байдлаар Монгол улсаас Вьетнам улсад зорчих визийг авах 3 сонголт байна. Монгол улсын иргэд эсвэл Могол улсад оршин байгаа бусад улсын иргэд доорхи зааврын дагуу Вьетнам улсын визийг авах боломжтой.
2017 оны 1 сараас эхлэн Вьетнам улсын засгийн газар өөрийн http://evisa.immigration.gov.vn сайтаар дамжуулан цахим виз авах боломжийг албан ёсоор эхлүүлсэн, Монгол улсыг оруулан дэлхийн 46 орны иргэд энэхүү сайтад хандан цахим виз мэдүүлэх боломжтой.
Засгийн газрын вебсайтад Цахим визний төлбөр ($25) бөгөөд хэрвээ таны виз татгазсан хариу авбал уг төлбөр нь буцаан олгогдохгүй. Гэвч танд манай вебсайт танд 100% сэтгэл ханамжтайгаар визээ авах эсвэл мөнгөө буцаан авах боломжийг олгож байна. www.vietnamvisa.mn арай өндөр үнээр ( $40с эхэлнэ)гэхдээ баталгаатайгаар мөнгөө буцаан авах боломжтой.
Та пасспортныхоо зургийг (таны хувийн мэдээлэл бүхий хуудас) болон өөрийн цээж зургаа виз мэдүүлэх хуудас руу оруулах шаардлагатай.
Цахим виз нь 30 хоногийн хугацаатай нэг удаа зорчих эрхтэй гэдгийг анхаарна уу, хэрэв та Вьетнам улсыг 30 хоногоос илүү хугацаатайгаар зорьж байгаа эсвэл танд олон удаа орж гарах эрх бүхий виз хэрэгтэй бол 2 эсвэл 3 дахь сонголтын аль нэгийг сонгоно уу.
Монгол улсад оршин сууж буй бусад улсын иргэд “Хэн Вьетнам улсын цахим виз мэдүүлэх боломжтой вэ?” цэснээс та Вьетнам улсын цахим виз мэдүүлэх боломжтой эсэхээ шалгана уу.
Та доорхи Монгол улсад байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны хаяг утсыг ашиглан холбоо бариж виз мэдүүлэх боломжтой:
Дэлхийн бусад улсуудаас өөр нь, Вьетнамын очоод виз даруулах боломжийг ашиглахын тулд, та заавал Вьетнам улсын цагаачлалын албанаас урьдчилан виз зөвшөөрсөн захиа хүлээн авсан байх шаардлагатай бөгөөд ихгэснээр та Вьетнамын олон улсын онгоцны буудал дээр виз даруулах боломжтой. Маш олон аялалын компаниуд болон вебсайтууд энэ төрлийн үйлчилгээ үзүүлж виз зөвшөөрсөн захиа авч өгдөг бөгөөд та тэдгээрээс аль нэгийг нь эсвэл биднийг сонгох боломжтой.
“ Очоод виз даруулах боломж “ нь Вьетнам улс руу зөвхөн олон улсын онгоцны буудлаар орж ирж буй зорчигчид зориулагдсан гэдгийг анхаарна уу. Аялалын агентаар дамжуулан цахимаар виз авах явц нь маш хурдан бөгөөд виз мэдүүлэх хуудсаа өгөх гэж элчин сайдын яам руу явах шаардлагагүй.
Та виз мэдүүлэхдээ бөглөсөн таны имейл хаягаар тань таны виз зөвшөөрсөн захиа очих болно. Та виз зөвшөөрсөн захиагаа хэвлэж бэлтгэх ёстойгоо мартаж болохгүй шүү, цагаачлалын албаны ажилтан виз зөвшөөрсөн захиаг тань хараад пасспорт дээр тань виз дарж өгөх болно.
Тийм, та Вьетнам улсад ирж чадах хамгийн наад талын боломжит өдрөө бидэнд хэлэх хэрэгтэй. Гэхдээ та энэ өдрөөс хойш ирж болно.
Тийм, таныг онгоцны буудал дээр ирэхэд таны цээж зураг хэрэг болно. Та дор хаяж 2 хувь пасспортны зургийн хэмжээтэй (4см x6см) цээж зургаа авчраарай.
Та виз зөвшөөрсөн хариугаа ерөнхийдөө ажлын 2 өдрийн дотор авах боломжтой, гэхдээ бидний зүгээс таныг дор хаяж 1 долоо хоногийн өмнөөс виз мэдүүлэхийг зөвлөж байна. Хэрэв танд Вьетнамын виз яаралтай хэрэг болбол яаралтай та үйлчилгээг сонго боломжтой.
Манай вебсайтаар дамжуулан цахим виз авах хураамж US$40 ам доллар (аялалын цахим виз) ба US$40 ам доллар (бизнес цахим виз)—Хэрэв таны виз татгалдах эсвэл бид танд виз авч өгч чадахгүй бол бид таны мөнгийг 100% буцаан олгоно. Таныг очиход ямар нэгэн нэмэлт төлбөр авахгүй.
Энэ нь таны аль улсын иргэн бэ гэдгээс шалтгаалдаг. Ихэнхи тохиолдолд та виз авах шаардлагатай болдог, гэхдээ Орос, Беларусь, Дани, Норвеги, Финлянд, Франц, Испани, Итали, Герман, Швед, Япон, Солонгос гэх зэрэг улсын иргэд 14 хоногийн хугацаанд Вьетнам улсад визгүй зорчдог.